
Тэмцээнд оролцохоор 38 орны 300 тамирчин бүртгүүлснээс 16 орны 90 гаруй тамирчин өчигдөр Улаанбаатар хотод газардсан. Тамирчид бодибилдинг, фитнессийн 25 төрөлд дэлхийн аварга цолны төлөө өрсөлдөх юм. Манай улсаас тус тэмцээний төрөл бүрд 16 тамирчин оролцохоор бэлтгэл сургуулилалтаа базаасан байна.
Тус тэмцээнийг ССАЖЯ, Бодибилдинг, фитнесийн нэгдсэн холбоотой хамтран зохион байгуулж байгаа бөгөөд тэмцээн өнөөдрөөс энэ сарын 27-ныг хүртэл “UB palace”-д болно.