
Нийслэлийн Онцгой байдлын газарт өчигдөр объектын гал түймрийн зургаа, гал түймрийн зөрчлийн хоёр, аврах ажиллагааны нэг, цогцос гаргах нэг дуудлага ирж нийслэлийн Аврах анги, харъяа дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Аврах, гал унтраах ангийн бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч ажилласан байна. Тухайлбал, Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Цайзын гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 28 дугаар ангийн тасгийг гаргахад иргэн Ц согтуу гэрийнхээ зуухыг өшиглөж унагаснаас хөнжил шатсаныг иргэд унтраасан байв.
Д.Ундрах /24tsag.mn/