
Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Төмөр замын удирдах газрын хашаанд дотор траншейнаас гал гарч байна гэсэн дуудлагын дагуу Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 2 дугаар тасгийг гаргаж унтраасан байна. Уг галд нэр нас тодорхойгүй эрэгтэй хүн өртөж нас барсан байсныг Аврах шуурхай салбарын аврагчид гарган цагдаагийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна. Мөн Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 30 дугаар байр 8 дугаар орц 4 дүгээр давхарт утаа гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 1 дүгээр тасгийг гаргахад 4 дүгээр давхарын айлын гал тогооны өрөөнд эд хогшил шатаж байсныг унтрааж, 4 дүгээр давхарын айлуудын 16 иргэнийг утаажилтын орчноос гаргаж амь биеийг нь аварч ажиллажээ.
Д.Ундрах /24tsag.mn/