
Багануур дүүргээс Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улаан сумын Уртын ам гэдэг газарт малчин айлдаа очихоор явсан "Прадо" загварын суудлын автомашинтай 2 иргэн цасанд суусан гаргаж өгнө үү гэсэн дуудлагаар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс албан хаагдын баг очиж машиныг нь татаж гарган аварч ажилласан байна. Мөн Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, ЭХЭМТ-ийн баруун хойно траншейнд хүний цогцос байна гаргаж өгнө үү гэсэн дуудлагын дагуу Аврах шуурхай салбарын тасгийг гаргахад 31 настай эмэгтэй нас барсан байсныг гаргаж дүүргийн цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.
Д.Ундрах /24tsag.mn/