
Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооноос "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" компани болон орон сууцны конторууд хэрэглэгчдийг залилан мөнгө завшсан талаар мэдээлсэн. Орон сууцны конторуудын хувьд цөөнгүй зөрчил илэрсэн. Тиймээс Эрчим хүчний зохицуулах хорооноос цаашид бүх конторыг шалгах ажлыг явуулж байгаа аж. Түүнчлэн "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" компани төлбөр төлсөн баримтын болон лавлагааны үнэ гэх зэргээр 386 үйлчилгээнээс төлбөр авдаг нь тогтоогдсон байгаа. Өөрөөр хэлбэл, энэ маягаар шаардлагагүй төлбөрт үйлчилгээ бий болгож, хэрэглэгчдээс жилд 1.2 тэрбум төгрөг завшдаг байжээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (4)