
Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Кино үйлдвэрийн автобусны буудлын ойролцоох авто зам дээр өнөөдөр ТҮК-ийн ажилтан автомашинд дайруулж гэмтсэн байна. Хохирогч Ц тухайн үед ажлаа хийж байсан бөгөөд гэрчүүдийн мэдүүлж байгаагаар осол гаргасан 52-63 УНН улсын дугаартай суудлын автомашины жолооч хурд хэтрүүлж явсан байна. Хэргийг тус дүүргийн Замын цагдаагийн хэлтэст шалгаж эхэлжээ.