
Эх сурвалжаас дутуу дулимаг боловсруулж, нягтлаагүй материал гаргаснаас болж манай сайтаас хуулж, иш татсан нэр бүхий сайтуудад нийтэлсэн байна. MNB, Зууны мэдээ сонин, Тop, Zone Амжилт, Шударга, Чухал, Gogo, Info зэрэг олон сайтууд энэ мэдээллийг давхар тавьсан. Энэ нь засаг төр, ард түмнээс шинээр 17 төрлийн татвар нэмж авахаар болсон мэт ташаа мэдээлэл нийгэмд тарж, ард түмэн ихээхэн бухимдалтай байгааг Сангийн яамны Хэвлэлийн албанаас шаардлага тавьсан дагуу манай сайт энэхүү хүлцэлийг өчиж байгааг нийт уншигчид болон уг материалыг хуулж ашигласан сайт, сонинуудад анхааруулан энэхүү залруулгыг хүргэж байна.