
Казахстан улсын Алматы хотноо сонирхогчдын боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн улсаа төлөөлөн оролцож буй Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ өнөөдөр мөнгөн медалийн төлөө тоглоно. Тэмцээний мөнгөн медалийн төлөөх тоглолт хэдхэн хормын дараа эхлэх гэж байна. Тэрбээр өнгөрсөн лхагва гаригт шөвгийн наймын шатанд Узбекистаны боксчин Санжарбек Рахмановыг 3:0 харьцаатай ялснаар хүрэл медалийн болзол хангаж, дэлхийн аваргын медалиа ихэрлүүлэх боломжтой болсон. Харин өнөөдөр медалийн өнгө хувиргах тулаанаа Куба улсын тамирчин Яснер Лопезтой хийнэ.
24tsag.mn