
"Тэнгис”, “Өргөө” кино театруудад энэ сарын 18-ны өдрөөс өчигдрийг хүртэл “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” 59,867,000 төгрөгийн ашиг орлого олсон. Тэгвэл энэ долоо хоногт хоёр долоо хоногийн өмнөөс гарч эхэлсэн “Тагнуулч аав” 117,362,000 “Аягүй тэнэгээ” 3,305,000 “Дуудлага” 1,342,000 “Муушгийг таван гар тоглох албагүй” кино 2,785,000 төгрөгийн ашиг орлого олжээ. Ингэснээр энэ долоо хоногт ашиг орлогоороо "Тагнуулч аав" кино тэргүүлсэн байна. Дашрамд дурдахад “Дуудлага”, “Аягүй тэнэгээ”, “Муушгийг таван гар тоглох албагүй” кинонууд зөвхөн Тэнгис кино театраар гарч байгаа аж.
Д.Ундрах /24tsag.mn/