
“Хурд” хамтлаг монголын рок попын ертөнцөд хөл тавьснаас хойш 20 жил
болж байгаа билээ. Тэд 1993 оноос өнөөг хүртэл тасралтгүй уран бүтээлээ хийж байна.
Тиймээс ч ирэх сарын 29, 30-нд 20 жилийн тоглолтоо “УБ палас”-ын их танхимд хийхээр
төлөвлөөд ажиллаж байгаа юм. Мөн тэд саяхан Хөх хотод шинээр байгуулагдсан
8000 хүний суудалтай соёл урлаг, спортын ордонд элэг нэгтнүүддээ тоглолтоо толилуулаад
ирсэн. Тоглолтыг нийт 6000 гаруй хүн цуглаж үзсэн аж.
Сонирхуулахад, Хурдын 20 жилийн хүрээнд “Хурд” гэсэн
акустек гитар хийж байгаа төдийгүй баримтат кино мөн ном туурвиж
байгаа юм байна. Мөн “Хурд” нэртэй малгай, хантааз, банзан гитар, гинж зүүлт зэрэг олон
зүйл үйлдвэрлэгдэж байгаа. Түүнчлэн “Хурд” хамтлагийн гаргасан цомгуудаар
“Голд-12” гэсэн нэртэй бэст цомгийн цуглуулгыг гаргасан байна.