
Хятадын уламжлалт анагаах ухаанд хоол хүнсний амт, илчлэг төдийгүй өнгө нь хүнийг анагаах чадвартай болохыг онцолсон байдаг. Тухайлбал, байцаа, салатны навч, өргөст хэмх, ногоон вандуй, ногоон чинжүү, алим зэрэг ногоон өнгнийн хүнс элгэнд сайн нөлөө үзүүлдэг бол улаан чинжүү, анар , тарвас зэрэг улаан өнгийн хүнс цусны эргэлтийг сайжруулж зүрхний үйл ажиллагааг дэмжиж, цус цэвэрлэх чадвартай гэнэ. Харин гадил, лийр, чангаанз, усан үзэм зэрэг шар өнгийн хүнс нь эрч хүчийг сэргээж, сэргэлэн цовоо болгодог байна. Тэгэхээр хүнсэндээ өнгө өнгийн хүсний ногоо хэрэглэвэл, эрүүл саруул хүчтэй амьдрах нь.