Өнгөрсөн пүрэв гарагийн орой
Сонгинохайрхан дүүрэгт ноцтой хэрэг гарчээ. Тодруулбал хувиараа такси
үйлчилгээнд явдаг 25 настай Н-ийг үйлчлүүлж байсан залуу нь гурван удаа
хутгалсан байна.Мөнгөө өгөхийг шаардсан таксины жолоочийг мөнгөө өгөхөөс татгалзсан үйлчлүүлэгч араас нь хоёр удаа хутгалж, эргээд харахад нь цээжин тус газар нь дахин хутгалсан байна. Залууг ГССҮТ-д хүргэж, хагалгаанд оруулсан ч амьд үлдэх магадлал маш бага байгаа бөгөөд хэргийг тус дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.



















































