
Монголын урдаа барьдаг цөөн хэдэн гитарчдын нэг Д.Өлзий-Орших буюу Өөжгий ирэх сарын 1,2-нд өөрийн бие даасан тоглолтоо хийх гэж байна. Түүний тоглолтын тасалбар Easyticket.mn-ээр зарагдаж байгаа. Мэдээж Өөжгийгийн тоглолтонд шилдэг гэсэн бүхий л уран бүтээлчид тоглоно. Тухайлбал, Т.Ариунаа "Чи минь", "Харуусал харамсал" дуугаа дуулах юм байна. Тэгвэл МУГЖ Б.Сарантуяа "Хайрын бурхан", "Хайрласан сэтгэл" уран бүтээлүүдээ, "Номин талст" хамтлаг "Дурлаж бичсэн шүлэг", "Чамайг санахдаа", "Намайг".. зэрэг дуунуудаа дуулна. Харин Батсүх, Амархүү хоёр "Би чамд итгэдэг" дуугаа бас дуулж сонирхуулах нь. Түүнчлэн Харанга хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн "Хайртай гэхээсээ өмнө" болон Өөжгийгийн гитарыг нь тоглосон өөрийнхөө супер хитүүдээсээ дуулна. Тэгвэл Өөжгийгийн тоглолт болоход зургаахан хоног үлдлээ.