
Монгол дахь Канадын Элчин сайдын яамнаас Канадын боловсролын үзэсгэлэн яармаг маргааш “Blue Sky Tower”-ын гуравдугаар давхарт болох гэж байна. Монгол Улсад анх удаа зохион байгуулж байгаа эл үзэсгэлэнд Канадын 20 гаруй боловсролын байгууллага оролцох юм. Канадын Боловсролын үзэсгэлэн яармаг нь ерөнхий боловсролын сургууль төгсөгчид, ахлах ангийн сурагчдад боломж олгохоороо онцлог юм.