зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Э.Идэрцог: Ш.Сайхансамбуугийн яриад байгаа сумны хонгионууд аль нэг лангууны эзнийх

2013-10-28
0
ЖИРГЭХ
    "Нарантуул" худалдааны төвд гарсан галын дүгнэлт болоод хохирлын хэмжээ гарсан талаар бид мэдээлсэн. Тэгвэл энэ талаар дэлгэрэнгүй тайлбарыг  УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэг мөрдөн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Идэрцогоос асууж тодрууллаа.
 нарантуул   "Нарантуул" худалдааны төвд гарсан галын дүгнэлт болоод хохирлын хэмжээ гарсан талаар бид мэдээлсэн. Тэгвэл энэ талаар дэлгэрэнгүй тайлбарыг  УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэг мөрдөн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Идэрцогоос асууж тодрууллаа.

-   Олон улсын “Нарантуул”худалдааны төвд анх гал гарсан талаар?
2013 оны 8 дугаар сарын 23-ны өглөөний 6 цаг 10 минутад л олон улсын “Нарантуул” худалдааны төвд гал гарч, Онцгой байдлын газарт галын эхний дуудлага 6 цаг 21 минутад ирсэн байдаг юм.Дээврийн материалаас үзэхэд гал тархах хурд нь объектийн нэг, хоёрдугаар давхрын гал тархах хурднаас харьцангуй өндөр байх үндэслэлтэй байсан. Дээврийн төмөр нь галын дөлөнд уярч гол хэсгээрээ дотогш нумарч унасан байсан нь гал унтраах болон эд зүйлийг аврах ажиллагаанд их хүндрэл учруулсан. Хүнсний зах бүхэлдээ шатсан тул цахилгаан сүлжээ ямар байсныг тодорхойлох боломжгүй, харин 103 цахилгааны самбарыг хурааж авсан. Гал унтраах үйл ажиллагаандманай мөрдөн байцаагч нар, галынхан гээд үүрэг гүйцэтгэгч алба хаагч нар нийт 33 цаг ажилласан.

- Галын дүгнэлтийг гарсан гэж хэдэн өдрийн өмнөөс хэвлэлээр үнэн худал нь мэдэгдэхгүй бичигдэх болсон. Харин өнөөдөр албан ёсоор гарсан тухай сонслоо?

Бид дөнгөж сая дүгнэлтийг хүлээж авлаа. Галын дүгнэлтийг иргэд их сонирхож байгаа. Мөрдөн байцаагчийн шинжээч томилсон тогтоолын дагуу онцгой байдлын газрын галын шинжээч гурван хүний  бүрэлдэхүүнтэй комисс ажиллаад дүгнэлтийг албан ёсоор 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдөр гаргалаа.

-    Галын дүгнэлтээр гал яг юунаас үүссэн нь тогтоогдсон байх. Олон янзын таамаглалууд яригдаж байсан, Ш.Сайхансамбуу гэхэд л гадны нөлөөтэй, дэлбэлсэн гэх мэтээр ярьж байсан шүү дээ?

-Уг дүгнэлтээр хүнсний захад санаатайгаар гал гаргасан гэх ул мөр, шинж тэмдэг огт илрээгүй. Тэсэрч, дэлбэрэх бодисын нөлөөгөөр гал үүссэн гэх дүгнэлт гараагүй.
Гал гарсан шалтгаан нь хүнсний зах дотор үйл ажиллагаа явуулж байсан цайны газрын цахилгаан дамжуулах сүлжээнд шилжилтийн эсэргүүцэл үүссэний улмаас гал гарсан гэсэн дүгнэлт гарсан. Тэр гал өдөөгдөж цааш гал ихсэх шалтгаан болсон.Анх гал гарахад байлдааны болон уул уурхайн зориулалтын тэсрэх, дэлбэрэх болон бензин, солярка, шатамхай бодис нөлөөлсөн гэх зүйл огт алга байна.

Харин гал гарсны дараа хүнсний зах дотор байсан хийн тулганы баллон, шүршдэг үнэртэй ус, баллонтой үнэртэн, 50 орчим ширхэг 18 литрийн савтай шар тос, бусад бүтээгдэхүүнүүд галыг богино хугацаанд дэлгэрэхэд маш хүчтэй нөлөөлсөн. Дээврийн төмөр хийц, шаланд үзлэг хийхэд байлдааны болон уул уурхайн зориулалтын тэсэрч, дэлбэрэх бодисонд өртсөн гэх шинж тэмдэг байхгүй, дээврийн төмөр их хэмжээний халуунд уяраад доош унасан, унахдаа дор байсан ямар нэгэн механик эд зүйлийг цохиж тэнд доороос дээш чиглэлтэй цооролт үүссэн байсан. Дээврийн төмөр шаталтанд улайсаад залгаасаараа цоорч урагдсан.Бид бүр дээврийн төмрийн цооролттой хэсгийг хэсэгчилж тасалж авч үзээд өөрсдийн  шинжээчийг томилж дүгнэлт гаргуулахад  галын шинжээчийн дүгнэлттэй таарч байсан.

-   Галын дүгнэлт гаралгүй их удсан, энэ мэдээж их цаг хугацаа шаардсан ажиллагаа байх л даа?

Бид, манай мөрдөн байцаагч нар энэ хэрэг дээр үнэхээр уйгагүй ажилласан гэдгийг хэлэх хэрэгтэй. Хэргийн газрын үзлэгийг нийт зургаан удаа хийсэн, хамгийн сүүлд хохирогч нарын төлөөллийг байлцуулан шаланд бүрэн цэвэрлэгээ хийсэн. Ер нь хэргийг шалгах үйл ажиллагаа болгонд хохирогчдын төлөөллийг байлцуулж бүх цахилгааны утас, хийн баллон, шаардлагатай эд зүйлсийг зайлуулж авсан. Шинжээч томилон нийт 53 төрлийн дүгнэлт гаргасан. 

-    Ш.Сайхансамбуу гарсан хэрэг явдлын талаар өгсөн ярилцлагадаа гурван ширхэг сум олдсон, ер нь гадны нөлөөтэй гэсэн яриа гаргасан? Энэ үнэн үү?
-Хэргийн газрын нөхөн үзлэгээр гурван ширхэг ака бууны хонгио хураагдсан. Тэр сум бол буудлага үйлдэгдээгүй, бүтнээрээ байсан сум гэж үзэж болно. Энэ нь их хэмжээний галд хошуу хэсэг нь хайлаад хонгионоос /хойд гол төмөрт цохигчгүй болсон/ салсан байдалтай олдсон. Энэ утгаараа галыг өдөөсөн зүйлгүй, буудагдаагүй сум юм. Нарантуул зах дээр ил, далд хууль бус аргаар их хэмжээгээр зарагддаг, ака буунд хэрэглэгддэг сум.Хэн нэгэн лангууны эзэнд хадгалагдаж байжээ гэж ойлгож болно.

-  Энэ хэрэгт хичнээн хүн хохирсон бэ? Хохирогчид хохирлоо зарж борлуулдаг үндсэн үнээсээ илүү өртгөөр үнэлж байгаа гэж нилээд яригдлаа? Энэ талаар ямар тодруулга байна вэ?
Энэ хэрэгт нийтдээ 448 хүн хохирогчоор байцаалт өгч нийлбэр дүнгээрээ 16 тэрбум 371 сая гаруй төгрөгийн эд зүйл байсан гэж тогтоосон. Үүнийг нь албан ёсны үнэлгээний комиссыг томилж шалгуулахад хол зөрсөн юм байхгүй. Нэг ёсондоо илүү үнэлж байгаа хохирогч нар байхгүй ээ. Үүнээс таван тэрбум 954 сая төгрөгийн эд зүйлийг мөрдөн байцаалтын шатанд хохирогчдод буцаанолгосон. Үлдсэн 10 тэрбум гаруй төгрөгөөр хохирогчид хохирчээ гэж үзэж болно.

-    Хохирогчдод буцаан олгосон гэдэг нь юуг хэлж байна? Хохирлыг Нарантуул захын эзэд барагдуулсан хэрэг үү?

-Хэргийн газрын удаа дараагийн үзлэг хийгдсэнээр агуулахын эд зүйл ихэнхи нь бүрэн бүтнээрээ олдсон. Мөн бэлэн мөнгө, гадаадын мөнгөн дэвсгэртийг /америк доллар/ олж хурааж авсан. Үзлэгийн явцад эд зүйл, иргэдийн ломбардад тавьсан эд зүйл олноороо хураагдсан. Энэхүү удаа дараагийн үзлэгээр хурааж авсан мөнгө, ам.долларыг бид Монгол банкинд шинжээч томилж хүргүүлсэн.
Монгол банк бидэнд тусалж албан ёсоор шинжилгээний бүрэлдэхүүн томилж дэвсгэртүүдийг нэг бүрчлэн үзэн, сольж болох эсэх дээр дүгнэлт гаргаж ирүүлсэн. Ингээд уг шинжилгээний үр дүнгээр нийтдээ 42 сая төгрөгийг Монгол банк бэлнээр сольж өгсөн. Энэ бол манай мөрдөн байцаагч нарын уйгагүй ажиллагааны үр дүн юм шүү. Уг мөнгийг хэн, хэний мөнгө болох талаар хохирогч нарын байцаалт, мэдүүлгийг нарийвчлан үзэж тогтоогоод тэдэнд хүлээлгэн өгсөн. Энэ нь бэлэн мөнгөтэй байгаад тэр нь шатахдаа тал хэсэг нь үлдсэн нь тогтоодсон хохирогч нар гэсэн үг шүү дээ.

-    Гадаад валютыг бас солиулж нөхөн олгосон байх нь ээ?

Энд хэргийн газрын үзлэгээр хураагдсан 40,000 ам.долларын асуудлыг бид АНУ-ын зохих газарт хүсэлт тавьж албан бичиг явуулсан байгаа. Учир нь өөрийн улсын мөнгөн дэвсгэртийн талаар тухайн улс хэрхэн шийдвэрлэх тухай хариуг хүлээж байгаа юм.

-   Хэдийгээр олон хүн хохирсон гэж тогтоогдоод байгаа ч энд бас Нарантуул худалдааны төвийн эзэд ч хохирч байгаа.Энэ хохирол нь дээр хэлсэн тоонд орсон байгаа юу?
Нарантуул ОУХТ-ийн хохирлын асуудал энд огт ороогүй. Барилга байшингийн үнэлгээний асуудлыг одоо тогтоохоор ажиллаж байна. Одоо тогтоогдоод байгаа учирсан хохирол дээр мөн тухайн хэргийн газар дээр ажилласан, үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдын шатахуун, ус гээд бусад зардлууд ч нэмэгдэж орж ирнэ.

-    Энэ хэргийн хохирогч нь бас арилжааны банк байгаа шүү дээ. Хоёр ч бэлэн мөнгөний машин байсан гэдэг?

Худалдааны төв дотор банкныхоёр  бэлэн мөнгөний машин байсан. Уг мөнгийг мөн шинжээч томилоод шатсан хэсгийг нь нураачихалгүй Монголбанкинд аваачиж өгснөөр 21 сая төгрөг нь сольж өгөх боломжтой болж, буцааж Голомт банкинд хүлээлгэн өгсөн. Энэ нь хэргийн газрын үзлэг маш нарийн нягт,  удаан хугацаанд хийгдсэн болохыг харуулж байгаа юм.

-    Тэгэхээр хэрэг эцэслэн шийдэгдэх болжээ?

-Энэ дүгнэлтээр хэн буруутай вэ? гэдэг асуудлыг тодорхой авч үзнэ.

24tsag.mn


0
ЖИРГЭХ
Санал болгох
Үүнийг #ТА бод! Үлдэх #ҮРС чинь #АГААР амьсгалах уу #АЛТААР амьсгалах уу
DZ мэн Б.Дашзэвэгт есөн жилийн ял оноов
Харумафүжи Д.Бямбадоржид холбогдох хэрэг прокурорт шилжжээ
Дэлхийд шуугиан тариад байгаа нугасан хошуут үлэг гүрвэлийг Монголоос “хулгайлжээ”
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • hohirogch (103.26.194.7)
    Tur zasag gej baidag bol odoo ene Saihansanbuugaar olon tumnii yuiig yadaj ehnii eejlind 50%g ni ch bolson tuluulmeer bna. banknii huu zeel geed asuudal ih bna
    2013 оны 10 сарын 28 | Хариулах
  • zochin (222.102.145.211)
    Hotiin tuvuur duuren surjin nertei darjin hudaldaani tuvuud.Une ni tengert hadsan yumnuud l bdagshde.Narantuuliig nuulgej bolohgui ee.Zohion baiguulalt dotood hyanaltiig ni saijruulaad ugvul hot huduugiin buh hund tustai yumda
    2013 оны 10 сарын 28 | Хариулах
  • zochin (182.160.44.99)
    chi zahiig hotoos nuulgej yah geev. Hamag yumnii une tengert garna. zah l uniin haalt bolj baidgiig medehuu. Chamd hetsuu baigaa bol uuruu hotoos nuugeed l boloo bishuu
    2013 оны 10 сарын 28 | Хариулах
  • Зочин (103.26.194.80)
    eh oronch bsn bol zahaa hotoos zailuulmaar yum
    2013 оны 10 сарын 28 | Хариулах
  • Зочин (103.10.23.127)
    АШГҮЙ ДЭЭ БАС ХАНТАЙ САЙХАНСАНБУУ АЗТАЙ БАЙНА ХҮН ЧАНАРТАЙ ЭХ ОРОНЧ ХҮН ИЙМ Л БАЙДАГ ЮМ АЛТАН ХҮҮХЭН ШИГ ЗАВААРСАНГҮЙ
    2013 оны 10 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    5 цаг 35 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    5 цаг 45 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    6 цаг 23 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    6 цаг 35 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    6 цаг 50 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    6 цаг 58 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    7 цаг 26 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК