
Монголын сагсан бөмбөгийн ууган гавьяат дасгалжуулагч Ц.Цэвэрбалын нэрэмжит холбоодын цомын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Спортын Төв ордонд болно. Тэмцээнд Үндэсний Супер лигийн долоон багаас гадна, Спрайт Супер лигийн шилдэг 16 багууд өрсөлдөнө.
Тус тэмцээний нээлтийн үйл ажиллагаа 12.30 цагт болно.