
СХД-ийн 22-р хорооны СТБ-н барилгын цонхны 1 давхарын бетонон ялуу тавих гэж байгаад 22 настай эрэгтэй М нь унаж гэмтсэн хэргийг СХД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна. Мөн БЗД-ийн 25-р хорооны "Ногоон төгөл" хотхонд “Шинэ зуун барилга” ХХК-ны барьж байгаа барилга дээрээс шавар зуурмаг асгарч Ц-ын эзэмшлийн “Toyota Harrier 240” G автомашины урд салхины шил хагарч, тааз цөмөрч, дотор салон эвдэрсэн хэргийг БЗД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна. Ер нь баригдаж буй барилгууд хөдөлмөрийн аюулгүй байдал хангаж ажлаагүйгээс болж хүмүүс хүнд хөнгөн гэмтэж, улмаар амь насаар хохирч байна. Үүнд дандаа хөдөлмөрийн насны залуус хохирч байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)