
БЗД-ийн 4-р хорооны “Шинэ барилга” ХХК-д засал чимэглэлийн ажилтан 23 настай эмэгтэй С нь дүүжин шатны ган татлаганд зүүн гарын эрхий хуруугаа хавчуулж гэмтсэн байна. Хэргийг БЗД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна. Мөн ЧД-ийн 5-р хорооны "Нисдэг машин” авто үйлчилгээний төвийн урд “Тэргүүн чансаа” ХХК-ний гүйцэтгэлтэй баригдаж байгаа барилгын 16 давхарын агааржуулалтын нүхээр 50 настай эрэгтэй Н нь 13-р давхарт унаж гэмтсэн байна. Хэргийг ЧД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.
Ер нь тухайн байгууллага болоод хувь хүн хөдөлмөр аюулгүй байдлаа хангаж ажлаагүйгээс үүдэн осол аваар их гарч байна. Тиймээс тухайн барилгын удирдлагууд яаралтай арга хэмжээ авч хөдөлмөрийн аюулгүй байдлын инженер гэсэн орон тоог бий болгож, хариуцлагатай ажиллахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)