
Тэрбээр өчигдөр шигшээ багийнхны хамтаар урд хөршийг зорьсон байна. Түүний оролцох тэмцээн нь олимпийн эрхийн оноо олгох зэрэглэл өндөртэй тэмцээнүүдийн нэгд тооцогддог юм. Тус тэмцээний эрэгтэй төрөлд Гавьяат тамирчин Н.Түвшинбаяраас гадна Д.Баярмагнай, Г.Хэрлэн нар 60 кг, Б.Хишигбаяр, Д.Төмөрхүлэг нар 66 кг, Г.Одбаяр 73 кг, Г.Түвшинжаргал 81 кг, Б.Жанчивдорж, Х.Цогтгэрэл нар 90 кг, Н.Түвшинбаяр -100 кг, Б.Бүрэнтөгс +100 кг нар оролцож байгаа бол эмэгтэйчүүдээс Б.Бат-Эрдэнэ, М.Бундмаа нар 52 кг, Д.Сумъяа 57 кг, Ц.Цэрэннадмид 63 кг, Б.Хулан, Ц.Цэрэнханд нар 70 кг, Б.Мөнхтуяа -78 кг нар барилдах юм байна.