
Дуучин Анхбаяр буюу А Cool өчигдөр машинд дайруулжээ. Түүнээс энэ талаар асууж тодруулахад "Би өчигдөр орой 19.00 цагийн үед Их дэлгүүрийн баруун талд явж байгаад машинд мөргүүлчихлээ. Одоохондоо мэдэгдэх зүйл алга. Юутай ч
хоёр гурав хоногтоо хэвтрийн дэглэм сахиж гэртээ байх юм шиг байна" гэсэн байна.
Тэрээр ойрын үед хоёр дахь бие даасан тоглолтынхоо бэлтгэлийг базаагаад тун завгүй явсан бөгөөд хэд хоногоос тоглолтын бэлтгэлдээ буцаж орох сурагтай. Түүний “Зүрхэнд” нэртэй тоглолт ирэх сарын 15,16-нд АСА Циркт болно.
Сэтгэгдэл (1)