
Тэрээр уржигдархан баг тамирчдын хамтаар эх орондоо ирсэн бөгөөд энэ тэмцээнд манай улсыг төлөөлж долоон тамирчин оролцсоноос МУГТ У.Мөнх-Эрдэнэ ганцаараа хүрэл медаль хүртэж дэлхийн аваргын хос медальтай болсон билээ. Тэрээр мөнгөн медалийн төлөө Кубын тамирчин Ю.Лопезтой тоглоод ялагдсан ч дэлхий тавцанд эх орныхоо нэрийг дуурсгаж, дэлхийд данстай тамирчин гэдгээ харуулж чадсан юм.
Сэтгэгдэл (1)