
Энэхүү тэмцээнд манай улсын 14 тамирчин хүч чадлаа сорьж байгаагаас тэмцээний эхний 4 өдрийн дараах байдлаар 4 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртээд байна.
Тэмцээнд амжилттай оролцож буй баг тамирчдыг Монгол Улсаас БНЧУ-д суугаа Элчин сайд Д.Зүмбэрэллхам хүлээн авч уулзан баяр хүргэж, амжилт хүслээ.