
Мөн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Д.Сумъяа шагналт тавдугаар байрт шалгарсан байна.
Тэмцээний хуваарь ёсоор өчигдөр эрэгтэйчүүдийн 60, 66 кг, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын жинд аваргууд тодорсон юм.
Харин өнөөдөр эрэгтэй 73, 81 кг, эмэгтэй 63, 70 кг-ын жингийн барилдаан болох бөгөөд Монголын жүдочдоос Б.Хишигбаяр /73 кг/, Г.Түвшинжаргал, Б.Хулан / 70 кг/ , Ц.Цэрэнханд / 70 кг/ нар зодоглоно. Энэ тэмцээн олимпийн эрхийн төлөөх томоохон тэмцээнүүдийн нэг юм.
Сэтгэгдэл (1)