Сүүлийн жилүүдэд залуус ихээр тэмдэглэх болсон Халловены баяр өнөөдөр тохиож байгаа. Тэгвэл энэ баярт зориулсан арга хэмжээ хаана хэзээ болохыг танилцуулж байна.
“We are Zombians” Halloween party
Нээлтээ хийгээд удаагүй байгаа "New Mass" клубт өнөөдөр "We are Zombians" хэмээх Халловены баярын үдэшлэг болох юм байна.

Johnnie walker Halloween party
Blue sky цамхагт байрладаг Vegas клубт өнөөдөр Johnnie Walker нэртэй Халловены баярын үдэшлэг болно. Энэ үдшийн хамгийн гоё хувцаслалтыг SUPER ШАГНАЛ хүлээж байгаа бөгөөд энд хүрэлцэн ирснээр бодибилдингийн үзүүлбэр галын наадам, бүжгийн үзүүлбэрүүдийг үзэх боломжтой юм байна. Үдэшлэг оройн 21.00 цагт эхэлнэ. Taсалбарын үнэ-20.000₮

I-Loft "Pumpkin party"
I-Loft function house-д болох Хулууны баярт хүрэлцэн ирснээр амьд хөгжмийн хамтлаг дуулахыг сонирхохоос гадна DJ Chin, DJ Gana нарын сетүүдийг сонсох боломжтой. Түүнлэн илбийн үзүүлбэрүүдээс гадна төрөл бүрийн сюрприз та бүхний хүлээж байгаа аж. Хулууны баяр оройн 21.00 цагт эхэлнэ. Тасалбарын үнэ - 20 000 төгрөг.

Brix "Halloween night"
Өнөөдөр Brix Club-т Халловены шөнө хэмээх үдэшлэг болно. Та бүхэн эндээс DJ Bud, DJ Bonze, DJ Tse, DJ Hosso нарын сетүүдийг сонсох боломжтой. Үдэшлэг оройн 22.00 цагт эхлэнэ. Tаксын хувьд эрэгтэй 20 000₮, эмэгтэй 10 000₮ байх аж.

Сэтгэгдэл (2)