
БГД-ийн 20-р хорооны Хар хорин зах дээр явж байсан иргэн 26 настай эмэгтэй Э-гийн цүнхнээс түрийвчтэй бэлэн биет 260,000 төгрөг алдагджээ. Хэргийг 14 настай эрэгтэй М гэгч нь хулгайлсныг шуурхай илрүүлэн БГД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна. Насанд хүрээгүй хүүхэд гэмт хэрэг үйлдвэл хүлээх хариуцлагыг эцэг, эх, асран хамгаалагчид нь үүрүүлнэ гэдгийн Нийслэлийн цагдаагийн байгууллагаас онцлов.
Д.Ундрах /24tsag.mn/