
Өчигдөр СБД-ийн долдугаар хорооны нутаг дэвсгэрээс Өвөрхангай аймгийн харъяат 36 настай эмэгтэй Э нь бусдад зодуулж гэмтээд ГССҮТ-д хүргэгдэн эмчүүлж байгаад нас барсан байна. Хэрэгт нөхөр нь болох 35 настай А-г холбогдуулан СБД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа аж.
Д.Ундрах /24tsag.mn/