
Налайх дүүргийн 2-р хорооны 119-р сургуулийн хичээлийн байрны 3-н давхарын цонхоор 16 настай эмэгтэй С нь үсэрч гэмтсэн байна. Хэргийг Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна. Өнгөрсөн сард мөн насанд хүрээгүй хүүхэд дотуур байрныхаа салхивчаар унаж нас барсан хэрэг гарсан билээ. Тодруулбал, СБД-ийн 11-р хороонд Хөвсгөл аймгийн Жаргалант сумын харьяат 10 настай
эрэгтэй А гэгч нь Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн тусгай сургуулийн
дотуур байрны 2 давхарын салхивчаар унаж дүүргийн яаралтай тусламжын
тасагт эмчлэгдэж байгаад нас барсан. Хэргийг СБД-ийн цагдаагийн
хоёрдугаар хэлтэс шалгаж байгаа юм.
Д.Ундрах /24tsag.mn/