
Дуучин С.Нарангийн хоёр дахь бие даасан тоглолт өнөөдөр болно. Тэрээр дөрвөн жилийн өмнө “My voice” хэмээх анхны бие даасан тоглолтоо хийж байсан билээ. Тэгвэл поп дива дуучин бүсгүй өнөөдөр Соёлын төв өргөөнд 19.00 цагаас ганцхан удаа өөрийн дуу хоолойны үргэлжлэл болгон “My voice-II” бие даасан тоглолтоо хийх юм. Тоглолтонд ДБЭТ-ын дуучин МУГЖ Ө.Уянга, Хурд хамтлагийн дуучин Д.Отгонбаяр, морин хуурийн чуулга оролцох аж.
Сонирхуулахад тоглолтын тасалбарын хувьд партерт үзвэл 50 мянган төгрөг, бельэтажнаас үзэхийг хүсвэл 45 мянган төгрөгний үнэтэй.