
УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын эхнэр О.Эрдэнэсолонгыг 26 дансаар онц их хэмжээний мөнгийг угаасан буюу мөнгө угаах гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байна гэж үзээд Улсын мөрдөн байцаах газарт шалгаж байна. Энэ 26 дансанд их хэмжээний мөнгө орсон, гарсан асуудал байгаа учир хэргийг шалгахад нэлээн ажиллагаатай байгаа гэдгийг ЦЕГ-аас тайлбарлав. О.Эрдэнэсолонгын хувьд таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй. Батлан даалтад гарсан хэвээр байгаа аж. Харин түүний нөхөр, УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярыг хаана шалгаж байгаа нь одоогоор тодорхойгүй байгаа. Түүнчлэн Ё.Отгонбаярыг шалгах шаардлагатай байгааг Мөрдөн байцаах газраас 8 сард УИХ, Тамгын газарт бичиг хүргүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, их хэмжээний мөнгө угаасан, хээл хахууль авсан, бусдыг дарамталсан, тендерийг будлиантуулсан гэдэг хэрэгт сэжигтнээр тооцон шалгах шаардлагатай байгаа тул УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлж өгөөч ээ гэсэн саналыг тавьсан аж. Гэвч албан ёсоор бичгээр тавьсан хүсэлтэд одоо болтол хариу ирүүлээгүй байгаа гэнэ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (4)