
Энэхүү хэлэлцээр ажил хэрэг болсноор БНАСАУ-ын Сэпү тал нутагт мал аж ахуйг хөгжүүлэхэд дэмжлэг, туслалцаа үзүүлэх, Монголын түүхий эдийн нөөцийг ашиглан хонины ноосоор даавуу үйлдвэрлэх, нүүрснээс мяндас гарган авах, БНАСАУ-ын Кэсон дахь аж үйлдвэрийн цогцолборт хөрөнгө оруулан хамтран ажиллах боломжийг судлах, үйлдвэр, хөдөө аж ахуйн салбар дахь хоёр орны давуу тал, нөөц бололцоог бүрэн ашиглах замаар харилцан ашигтай байх зарчимд тулгуурласан, эдийн засгийн үр өгөөжтэй, ажил хэрэгч хамтын ажиллагааг өргөжүүлэх ач холбогдолтой юм.