
Араг савар, аргал түлээнээс эхлээд манай нүүдэлчин түмнээс салгаж боломгүй, хойч үе минь мартаж болохгүй олон соёл, ухааныг эндээс таньж мэднэ гэдэгт итгэлтэй байна” гэж Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Н.Алтанхуяг шинэхэн номыг багачуудад гардуулахдаа хэллээ.
“Бумбардай” 108 цуврал нь Монголын түүх соёлыг ирээдүй хойч үеийнхэндээ зурган хэлбэрээр хүргэх анхны томоохон бүтээл болох юм. Бумбардай хүүгийн адал явдлаар дамжуулан монгол ахуй, өв соёлын гайхамшигт ертөнцөөр аялуулах цуврал номын хоёр дахь нь “Борц алга болсон нь” нэртэйгээр энэ сарын сүүлчээр хэвлэгдэн гарна гэж номын зохиогч зураач Н.Эрдэнэбаяр тодотголоо гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл (1)