
ОУХМ Э.Энхбатын хувьд тэрээр дагах барилдаанд Гавьяат тамирчин Н.Түвшинбаярыг ялснаар хүрэл медалийн төлөө Бразилийн Рафаель Бузакаринитай барилдахаар болсон юм. Харин П.Бүрэнтөгс дагах барилдаан БНХАУ-ын тамирчныг ялж хүрлийн төлөө БНХАУ-ын Жиан Лютэй өрсөлдөх эрхээ авсан байна.
Олимпийн эрхийн төлөөх томоохон тэмцээнүүдийн нэгд ордог тус тэмцээнд Гавъяат тамирчин Н.Түвшинбаярыг хэрхэн барилдах нь олны анхаарлын төвд байсан. Тэгвэл тэрээр эхний тойрогтоо БНХАУ-ын тамирчин Ван Шаотонтой барилдаж, 4:03 минутад цэвэр ялсан. Харин дараагийн барилдаанд ОХУ-ын Зафар Махмадовт ялагдсан байна. Улмаар дагах барилдаанд ОУХМ, Улсын начин Э.Энхбатад 3:52 минутад цэвэр ялагдсан юм.
Тэмцээний хуваарийн дагуу өнөөдөр эрэгтэйчүүдийн 90, -100, +100 кг болон эмэгтэйчүүдийн -78, +78 кг-ийн жингийн барилдаанууд болно. Хэсгийн барилдаан Монголын цагаар 11.00 цагт, шигшээ барилдаан 17:00 цагаас эхэлнэ.