
“Хайрттайгаа ирж үзээрэй” хэмээн сурталчилж байсан тус тоглолтод МУГЖ Т.Ариунаа хуримын даашинзаар гангарч, МУГЖ Б.Сарантуяа алдарт “Хайрын бурхан”-аараа ая барьсан юм.
Түүнчлэн “Никитон”, “Хурд”, “Камертон” болон “Харанга”-ын Лхагваа, МУГЖ Ж.Алтанцэцэг, Т.Ариунаа, Б.Сарантуяа гээд монголын шилдэг уран бүтээлчид оролцож байгаа аж.