
Хүнсний салбарт үйл ажиллагаа явуулдаг байгууллага, хувь хүмүүсийн бүтээгдэхүүн үйлчилгээг олон нийтэд таниулах зорилготой тус үзэсгэлэнгийн үеэр хоол хүнстэй холбоотой олон сонирхолтой арга хэмжээнүүд зохиогдож байгаа юм. Тодруулбал эхний хоёр өдөр монгол туургатны аварга тогооч шалгаруулах тэмцээн, "Хэн хамгийн олон Hotdog идэх вэ?" тэмцээнүүд болж өнгөрсөн юм. Харин өнөөдөр шилдэг бартендер шалгаруулах тэмцээн болох юм.
Түүнчлэн үзэсгэлэнд оролцохоор ирсэн хүмүүс шилдэг ресторануудын хоолыг 3000 төгрөгөөр амталж дурсгалын зүйл стикерийг бэлгэнд авахаас гадна гэрийн эзэгтэй нар хоол хийх талаар үнэ төлбөргүй сургалтанд хамрагдах боломжтой. Мөн мастер тогооч нарын гарын хоолыг дуудлага худалдаагаар худалдан авч болох юм.
Үзэсгэлэн өглөөний 10:00-19:00 хооронд үргэлжилнэ.
