
"Маск" продакшн нэлээн хэдэн жилийн өмнө Дорноговь симба цөм авнаа гээд хошин шогийн тоглолтоо хийж байсныг та бүхэн санаж байгаа байх. Тухайн үедээ энэхүү тоглолт ёстой л үзэгчдийг байлдан дагуулж байв. Магадгүй жүжгээс хойш хүмүүст Дорноговь гэхээр л "Симба" хамтлаг санаанд нь буудаг болсон байх. Тэгвэл уншигч та бүхэндээ нэгэн сонирхолтой мэдээлэл хүргэхэд "Дорноговь Симба" хамтлаг үнэхээр байдаг юм байна. Манай сурвалжлах багийг Дорноговь аймагт очиход тус хамтлаг ая дуугаа сонирхуулж хурсан олныг хөгжөөсөн юм. "Дорноговь Симба" хамтлаг нь хоёр гишүүнтэй. Одоогоор урын сандаа цөөнгүй хэдэн дуутай аж.
24tsag.mn
Сэтгэгдэл (1)