
Бага балчир насандаа өнчирч, бусдад басамжлагдан доромжлуулж, хэцүү бэрхийг үзсэн ч эх Өүлэн эхийн сургаал, өөрийн хатан зориг, мохошгүй тэмцэл, ухаанаараа Монгол Улсаа сэргээн мандуулсан суут жанжин, дэлхийг байлдан дагуулагч Чингис хааны тухай өгүүлэх энэ дуурьт Гавьяат жүжигчин Э.Амартүвшин, Соёлын тэргүүний ажилтан Б.Эрдэнэтуяа, М.Дариймаа, гоцлол дуучин Г.Шижирболд, Б.Энхнаран, дуучин С.Бат-Эрдэнэ нар анх удаа тоглох гэнэ.
Сонирхуулахад УДБЭТ нь тус дуурийг Монголын сонгодог урлагийн үндэсний брэнд болгох зорилготой ажиллаж байгаа бөгөөд цаашид улсын хэмжээний баяр наадам, тусгаар тогтнолын өдрүүдээр тоглож байхаар болжээ.