
“Үлэг гүрвэл- Дүрслэх урлаг” үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд нээлтээ хийлээ. Соёл, спорт, аялал жуулчлалын яамны "Палеонтологи,археологийн музейн шинэчлэл" төслийн хамт олон Монгол орны соёлын үнэт өв болох палеонтологийн олдворуудыг хайрлан хамгаалах, тэдгээрийн ач холбогдлыг олон нийтэд дэлгэн таниулах цуврал арга хэмжээг зохион байгуулж байгаа юм.
Энэ ажлынхаа хүрээнд үлэг гүрвэлийн дүрслэх урлагийг эх орондоо хөгжүүлэх зорилгоор өнгөрөгч 8 дугаар сард палеонтологийн уран зураг, палеонтологийн уран барималын цуврал сургалтуудыг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн Музейд амжилттай зохион байгуулсан юм.