
Хэрэн хэсүүчлэгч, хүлэг баатар Дон Кихот, түүний зарц Санчо Панса нарын тухай өгүүлэх тус жүжгийн найруулагчаар Урлагийн Гавъяат зүтгэлтэн Б.Баатар ажиллаж байгаа бол Кихот ноёнд Гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, Санчод жүжигчин Г.Амгаланбаатар нар тоглох болсон юм.
Б.Баатар найруулагчийн хувьд олон жилийн туршид энэ бүтээлийг найруулан тавихыг мөрөөдөж явсан бөгөөд түүний мөрөөдөл биелэлээ олж засгийн газрын дэмжлэгтэйгээр тус жүжиг тайзнаа амилах гэнэ.
Сонирхуулж хэлэхэд “Дон Кихот” зохиол дэлхийн хэмжээнд хэвлэгдсэн тоогоороо Библийн дараа ордог суут бүтээл бөгөөд манайд 1970 онд эрдэмтэн судлаач “Хар малгай” Т.Жамбал орчуулж гаргасан байдаг.
Анар