Монголд поп опера урсгалыг түгээн дэлгэрүүлэгч “Увертюра” хамтлагийн
“Төгсгөлгүй эхлэл” анхны бие даасан тоглолт өнгөрөгч сарын 23, 24-нд Улсын
драмын эрдийн театрт болсон. Тэгвэл тэд энэ тоглолтоо үзэгчдийн хүсэлтээр дахин тоглохоор болжээ. Тоглолт энэ сарын 20-нд “UB palace”-ийн концертын их танхимд болох юм байна. Өмнөх тоглолтын тасалбар 20-100 мянган төгрөгийн хооронд байсан бол энэ удаа үзэгчдийн хүсэлтээр хийж буй болохоор урьдынхаас хямд байх гэнэ.
