
Тус үзэсгэлэнд Улсын драмын эрдмийн театр, Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр, Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулга, Улсын филармони болон Хүүхдийн номын ордон, “Хадгаа” цирк зэрэг Соёл, урлагийг хөгжүүлэх сантай хамтран ажилласан 30 гаруй байгууллага оролцож ажилаа тайлагнахаас гадна зураг, кино, видео төрлийн бүтээлүүд дэлгэгдэх юм.
Түүнчлэн энэ үеэр үзэгчдийн дунд санал хүсэлтийн дэвтэр “аялуулах” бөгөөд үзэгчид СУХСангийн санхүүжилт авсан арга хэмжээнүүд хир “нүдээ олсон” эсэх, цаашид хэрхэн дэмжих боломжтой болон дэмжих шаардлагагүй байсан үйл ажиллагааныхаа талаарх санал хүсэлтээ бичиж үлдээх боломжтой аж.