
Сонгинохайрхан дүүргийн 5-р хороонд байрлах "Амтат" зоогийн газарт хүн залилан хийгээд байна гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Ингээд шалгахад тус зоогийн газрын 1, 2 дугаар салбарт хоолонд нь хордсон хэмээн сүрдүүлж мөнгө нэхдэг байсныг тогтоожээ. Тодруулбал, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат 42 настай эмэгтэй Б гэгч нь удаа дараа тус зоогийн газраас 110 мянган төгрөг нэхэж авсан байна. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.
Д.Ундрах /24tsag.mn/