
"Голомт" банк дээр хуурамч рубль илэрсэн гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Үүний дагуу очиж шалгахад 28 настай эмэгтэй Б гэгч нь хуурамч 1000 рубль солиулах гэж байсныг нь илрүүлжээ. Хэргийг Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна. Хуурамч мөнгөн тэмдэгт зарж борлуулсан мөн хуурамч мөнгөн тэмдэгтээр гүйлгээ хийсэн хүмүүст захиргааны болон эрүүгийн хариуцлага хүлээлгэх юм.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)