
Баянзүрх дүүргийн тавдугаар хороонд 1000 оюутны байрны арын "Сод Монгол" шатахуун түгээх станцын талбай дээр амины "Ниссан" маркийн автомашины жолооч Х нь явган зорчигч Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороонд оршин суух 32 настай эмэгтэй И гэгчийг мөргөж ослын газрын орхиж зугтжээ. Энэ хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна. Дашрамд хэлэхэд, жолооч хэргийн газрын орхиж зугтсанаар хэргийг санаатай үйлдсэн болж хүлээх хариуцлага нэмэгддэг.
Д.Ундрах /24tsag.mn/