
Монгол улсын харъяат насанд хүрээгүй иргэдийг Сингапур улсад тоглолтонд оруулах нэрээр хил давуулсан үйлдлийг Эрүүгийн цагдаагийн газраас шалгаж байгаа аж. Шалгалтаар 2009 оноос хойш давхардсан тоогоор нийт 18 хүүхдийг авч явсан нь тогтоогдсон байна. Хэргийг Эрүүгийн цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна.
Д.Ундрах /24tsag.mn/