
Наадмын үеэр хурдан ат, торомны уралдаан, шилмэл ингэ буур шалгаруулах, сайхан тэмээтэй ганган хос шалгаруулах, тэмээчдийн буухиа тэмцээнүүд болох бөгөөд шилдэг сүү, ноосон бүтээгдэхүүн, эдлэл хэрэглэлүүдийг шалгаруулах аж. Мөн энэ үеэр тэмээний гаралтай бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа болж тэмээ, тэмээчин, говь нутгийн тухай дуу, бүжиг, ерөөл магтаалын тэмцээн болох юм байна.
Сонирхуулж хэлэхэд Говь-Алтай аймаг нь тэмээгээрээ Өмнөговь, Баянхонгорын дараа гуравдугаарт ордог аж. Дэлхий дээр 680 гаруй мянган хос бөхтэй тэмээ байгаагийн 270 мянга нь манай улсад байдаг юм байна.