
"Гал үндэстэн” хөдөлгөөнийхөн Зэвсэгт хүчний Дорнод аймаг дахь цэргийн нэг ангиас их хэмжээний сум, галт хэрэгсэл, гар бөмбөг авсан болохыг хууль сахиулах байгууллагын ажилтнууд тогтоосон талаар эх сурвалжууд мэдээлж байна. Энэ асуудалтай холбогдуулан дээрх ангийн эрх бүхий зарим алба хаагчийг шалгаж эхэлжээ. Байгаль орчныг хамгаалах иргэний хөдөлгөөнийхөн, “Гал үндэстэн” холбооны гишүүд “урт нэртэй” хуульд өөрчлөлт оруулахыг эсэргүүцэн хамтран жагсаал хийх үеэрээ Төрийн тусгай хамгаалалттай бүсэд галт зэвсэгтэй нэвтрэн, олон хүн цугладаг газруудад гар гранат байрлуулсан байсан билээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)