зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Батаа: Хятадад хүүхдээ зарвал цэвэр гэмт хэрэг болно

2013-11-06
0
ЖИРГЭХ

index    Жирэмсэн эмэгтэйчүүд хэвлий дахь ургаа хил дамнуулан худалдаалдаг талаарх мэдээлэл гарч хүмүүсийг цочроох болсон. Тэгвэл энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн байцаагч, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс тодруулахад “ Хятадад хүүхдээ аваачиж зардаг гэх мэдээлэл байгаа. Гэвч гадны улсад үйлдэгдсэн гэмт үйлдлийг эрүүгийн хуулийн зүйлчлэлээр шалгах эрх бидэнд байхгүй.  Тухайн улсад үйлдэгдсэн гэмт хэрэг тухайн улсын эрүүгийн хуулиар шийдэгдэнэ. Тэгэхээр үүнийг шалгах ямар ч үндэслэл Харин энэ гэмт үйлдлийн анхны үүсвэр нь хаана юм бэ гэдгийг тогтоож болно. Тэр хүн өөрөө сайн дураараа хүүхдээ зарсан уу, бусад хүмүүс зуучилж заруулж байна уу гэдгийг бас шалгах ёстой. Хилтэй холбоотой, хил давж үйлдэгдэж байгаа хэрэг учир Тагнуулын ерөнхий газар харьяаллын дагуу шалгах учиртай. Гэвч одоогоор энэ хэргийн талаар шалгаж байгаа гэх мэдээлэл байхгүй байна” гэв.

Харин зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар Хил хамгаалах ерөний газар энэ хэрэг дээр ажиллаж байгаа. Мөн ХЭҮК-оос ажлын хэсэг гаргаж яаралтай арга хэмжээ авахаар ажиллаж байна ч гэх мэдээлэл байна.  Тиймээс ХЭҮК-ийн Ахлах референт Б.Батаагаас энэ асуудлын хүрээнд зарим зүйлийг тодрууллаа.


-Бид энэ талаарх мэдээллийг сонссон. Гэвч манайд ямар нэг гомдол, санал ирээгүй байна. Хууль хяналтын байгууллагынхан шалгаж байгаа эсэхийг үгүйсгэхгүй юм.

-Үнэхээр эмэгтэйчүүд хүүхдээ Хятадад зарсан тохиолдол үнэн бол энэ асуудал хүний эрхийг зөрчиж байгаа үйлдэл мөн үү?

-Хүний эрхийг зөрчсөн төдийгүй маш том гэмт хэрэг болно. Ер нь хил дамнуулан хүн худалдаалах, хүний наймаа бол цэвэр гэмт хэрэг. Үндэстэн дамнасан хүний наймаатай тэмцэх конвецид манай улс нэгдэж орсон байгаа. Ингээд хүн худалдаалах чиглэлээр тодорхой ажлыг зохион байгуулах ёстой юм. Энэ дагуу хуулийн байгууллага ажилладаг. 2008 оноос хойш тодорхой төлсийн хүрээнд хуулийн байгууллагууд манайтай хамтраад маш олон ажлыг хийсэн. Үүний үр дүн бол хүүхдийг гадагшаа гарахад гадаад паспорт олгосон явдал юм. Өмнө нь бол цагаан хуудас, хавсралтаар ордог байсныг та бүхэн санаж байгаа байх. Хавсралтаар ийн гарч байгаа тохиолдолд ямар нэг зөрчил гарч магадгүй гэж үзсэн. Ингээд паспорттой болгосноор тухайн хүүхдийн бүх судалгаа гарч ирдэг болсон. Хилээр хэн нэгэн хүүхдийг худалдаалах замаар гаргаж байвал энэ нь гэмт хэрэг болж эрүүгийн журмаар шийдэгдэнэ.

-Яг ургаа зарж буй гэх тохиолдлын талаар өмнө ч гомдол ирж байгаагүй юу?

-Саяхан Монголын үндэсний телевизээр хилээр монгол эмэгтэй гадагшаа гарахдаа жирэмсэн гараад улмаар буцаж ирэхдээ хүүхэдгүй ирсэн талаарх нэвтрүүлэг гарсаныг л мэдэж байна. Түүнээс биш манайд яг ийм гомдол ирж байгаагүй. Харин хүний наймаатай холбоотой асуудал бол яригддаг. Гэвч Хүний эрхийн комисс хуулийн байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохгүй. Хууль сахиулах үйл ажиллагаа явдгаараа явна. Хууль сахиулах үйл ажиллагаа явахдаа хүний эрхийг зөрчих асуудал яригдвал бидний зүгээс асуудлыг тусгадаг.
Хохирогчийн аюулгүй байдал, эрхийн асуудлыг бид хөндөж тавина.  Гэрч, хохирогчийг хамгаалах эрхзүйн орчин бүрдүүлэх талаар ажилладаг.

-Хэрэв хятадад үнэхээр энэ гэмт үйлдэл гарсан гэх гомдол танайд ирвэл ямар арга хэмжээг авах вэ?
-Гомдол ирвэл бид цагдаагийн байгууллагад шилжүүлнэ. Хуулийн журмаар шалгах гэмт хэрэг учир цагдаагийн байгууллагад шилжүүлэх юм. Хууль сахиулах үйл ажиллагааг ХЭҮК хэрэгжүүлэхгүй. Бид хууль сахиулах байгууллагад шилжүүлэхэд тухайн байгууллагад хохирогчийн эрхийг хамгаалах механизми ажлаад явж байх хэрэгтэй. Хохирогчийн эрхийг хамгаалж, аюулгүй байдал ажиллаж чадаж байна уу гэдэн асуудал яригдвал бид хохирогчийн эрхийн байр суурьнаас оролцох боломжтой.

Д.Ундрах /24tsag.mn/

0
ЖИРГЭХ
Санал болгох
Үүнийг #ТА бод! Үлдэх #ҮРС чинь #АГААР амьсгалах уу #АЛТААР амьсгалах уу
DZ мэн Б.Дашзэвэгт есөн жилийн ял оноов
Харумафүжи Д.Бямбадоржид холбогдох хэрэг прокурорт шилжжээ
Дэлхийд шуугиан тариад байгаа нугасан хошуут үлэг гүрвэлийг Монголоос “хулгайлжээ”
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • hehe (202.179.18.8)
    Б.Батаа: Хятадад хүүхдээ зарвал цэвэр гэмт хэрэг болно hehe yu ni bohir gemt hereg bolhuu
    2013 оны 11 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
    11 мин
  • ӨНӨӨДӨР: “Сэтгүүл зүйн тулгамдсан асуудал" хэлэлцүүлэг болно
    17 мин
  • Улаанбаатарт -9 градус хүйтэн байна
    23 мин
  • Монгол хүний дэглэсэн бүжиг дэлхийн тайзнаа
    12 цаг 45 мин
  • “Щелкунчик – Цөмөгч цэрэг ба хулганы хаан” хүүхдийн жүжгийг үзэгчдийн хүсэлтээр хоёрхон удаа толилуулна
    15 цаг 46 мин
  • ХЗБХ: Улсын ерөнхий прокурорын орлогчоор М.Чинбатыг томилохыг дэмжив
    15 цаг 53 мин
  • Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ
    16 цаг 1 мин
  • ХХБ-ны Хуримтлалтай Монгол-2025 аяны 11-р сарын азтай 50 харилцагч тодорлоо
    16 цаг 4 мин
  • Монголчууд ой тогтоолтын ДАШТ-ээс 66 медаль хүртэж "Дэлхийн аварга" боллоо
    16 цаг 9 мин
  • Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих транзит тээврийн урсгал саарна
    16 цаг 32 мин
  • “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа
    18 цаг 48 мин
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
    18 цаг 55 мин
  • ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД БҮРТГЭГДСЭН 6 ГЭМТ ХЭРЭГ ТУТМЫН 1 НЬ СОГТУУГААР ҮЙЛДЭГДЭЖ БАЙНА
    19 цаг 31 мин
  • Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Нийслэлийн түргэн тусламжийн төвд ажиллаж байна
    20 цаг 1 мин
  • СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
    20 цаг 50 мин
  • Монос, Офицер, МИТС-ийн олон түвшний уулзварын загвар зураг батлагдаад байна
    20 цаг 54 мин
  • Улаанбаатар хот агаарын бохирдлоор эхний тавд бичигддэг байсан бол энэ жил 19-д жагсаж байна
    21 цаг 33 мин
  • Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ
    23 цаг 42 мин
  • Г.Шийрав: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
    23 цаг 57 мин
  • Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    Өчигдөр 09 цаг 23 мин
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Австралид 16-аас доош насныханд TikTok, Facebook, YouTube, X, Reddit зэргийг хориглож эхэллээ
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК