
ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл яамныхаа нийт албан хаагчдыг уйгаржин монгол бичиг сурах хэрэгтэй хэмээн үүрэгджээ. Тус яамны ажилчдаас унших болон бичих ур чадварын шалгалтыг Ш.Чоймаа багш удахгүй авах юм байна. Тиймээс уг яамны ажилчид удахгүй сурч эхлэх хичээлдээ бэлтгээд завгүй байгаа гэнэ.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уйгаржин монгол бичгийг үндэсний бичиг болгохоор ажиллаж байгаа. Энэ дагуу ССАЖ-ын яам хамгийн түрүүнд хөдөлсөн нь энэ аж.
Сэтгэгдэл (3)