
Залуу зохиолч С.Эрдэнэболд үндэсний хуучин монгол бичгээ үргэлжийн хэрэглээ болгосон нэгэн бөгөөд энэхүү бүтээлээ ч крилл монгол бичгээр хослон бүтээж, XIII зууны өвөг хэлийг орчин цагийн монгол хэлэнд хөрвүүлэн буулгах маягаар бичжээ.
Зохиогч номоо гурван боть байхаар төсөөлж, эхний дэвтэртээ Тэмүүжин эхээс мэндэлж Хамаг Монголын Чингис хаанд өргөмжлөгдөх хүртэл 1162-1189 оны үйл явдлыг хоёр бүлэг, 31 хэсэг, 1000 гаруй бадагт багтаасан байна. Номыг удахгүй орос, англи, хятад, араб хэлнээ буулгахаар төлөвлөсөн байна.