
Тоглолтонд ОХУ-ын Гавьяат жүжигчин О.Хингеев, Д.Занданов, СССР-ийн Ардын жүжигчин Т.Шойдагбаева, Буриад улсын Ардын жүжигчин Н.Мөнхзул, Буриад улсын төрийн шагналт Б.Дамбиев, Олон улсын уралдааны шагналт Д.Шагдуров нар болон ДБЭТ-ын уран бүтээлчид оролцоно.
ДБЭТ-ын уран бүтээлчид шинэ улирлын нээлтээ эхлүүлснээс хойш ОХУ-ын уран бүтээлчидтэй хамтарсан тоглолтуудыг үзэгч түмэндээ өргөн барьсаар байгаа билээ. Энэхүү цуврал үйл ажиллагааны дараагийн ажил нь Буриадын Улсын ДБЭТ-ын уран бүтээлчидтэй хамтарч тоглох “Байкал опера” гала тоглолт болж байгаа юм.
Тоглолтын хөтөлбөрт алдарт хөгжмийн зохиолч Ж.Бизе, Ж.Пуччини, Ж.Верди, Ж.Россини, А.Бородин, Гершвин, Доницетти нарын сор бүтээлүүдийн хэсгүүд багтжээ. Түүнчлэн Буриадын Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын дуучидтай УДБЭТ-ын симфони оркестрын бүрэлдэхүүнтэй хамтран тоглох аж.